Гоёнууд болсон түүх

1860-д оны сүүл үед бидний өвөг Дэлгэрийн Жамбал нь одоогийн ОХУ-ын Чита мужын Доод ага гэдэг газар нутгалдаг байжээ. Тэр үед Жамбал нь тийм ч баян хүн байгаагүй бөгөөд 1 цагаан морь унаж дэлийг нь цэвэрхэн засаж урт нарийн уураг барин дээл хувцасыг их цэвэрхэн өмсөж мөн хүзүүндээ зангиа шиг алчуур уяж явдаг байсан байна тиймээс нутгийг ард гоё Жамбал хэмээн хочлон дуудах болсон түүхтэй . Жамбал нь Цэвгэй Чойжидтой гэр бүл болж Дугаржав/1891/, Бадамжав/1894/, Дуламжав/1901/ гэж 3 хүүхэд төрүүлж өсгөсөн байна. Жамбал нь 1910 оны үед үр хүүхдүүддээ дагуулан Монгол оронд нүүдэллэн ирж нутагшсан байна.  Ийнхүү  гоёнуудын үр удам одоо үнэр өтгөн олон айл өрх болж нутаг орондоо болон гадаад дотоодод таран амьдарч байна.

Энэхүү угийн бичиг маань 12 дахь үе дээрээ үргэлжилж байна. Би өөрийн гэр бүлд жишээ авч үзье.

mod

 

Угийн бичиг хөтлөх тухай

Угийн бичиг нь монголчуудын эрт дээр үеэс хөтөлж ирсэн удам угсаагаа тогтоох чухал баримт байсан бөгөөд сүүлийн 100-аад жил их гүрнүүдийн явуулсан далд бодлого, манай улсын удирдагчдын харалган бодлогын уршгаар тасарч мартагдахад хүрсэн байна. Гэвч сүүлийн жилүүдэд удам угсаа, гарал үүслээ мэдэх, тогтоох, угийн бичгээ сэргээх талаар үндэсний ухамсар сэргэж байгаа нь ихээхэн сайшаалтай бөгөөд угийн бичгээ үргэлжлүүлэн хөтөлж, удам угсаа, хамаатан саднаа мэдэж, мэдэлцэж явах нь туйлын чухал юм. Монголчууд отгон хүүгээрээ голомт залгамжлуулж, түүндээ угийн бичгээ залгамжлуулан үлдээдэг байсан бөгөөд бусад хүүхдүүд нь түүнээс хуулбарлан үр удамдаа дамжуулан нандигнан хадгалдаг байжээ. Монголчууд угийн бичгийг хөтөлдөг эртний тогтсон аргачлал, соёлтой байсан боловч энэ уламжлал нэгэнт тасарч, мартагдан бүдгэрсэн áàéíà. Òèéìýýñ çàñãèéí ãàçðààñ 1997 îíû 17-ð òîãòîîë ãàðãàí á¿õ íèéòýýðýý óãèéí áè÷ãèéã õºòëºõ çààâàð æóðìûã ãàðãàæ àéë ºðõ á¿ðèéã óãèéí áè÷ýã õºòëºõèéã óðèàëñàí áèëýý. Èéìä áè ººðèéí àõìàäóóäààñ óëàìæëàí èðñýí õóó÷èí óãèéí áè÷ãýý ñýðãýýí áàÿæóóëæ íîì õýëáýðò îðóóëæ ýìõýòãýí  áîëîâñðóóëàõûã îðîëäñîí þì. Эíýõ¿¿ óãèéí áè÷èãòýý манай гоёнуудаас төрч гарсан улс их орондоо их ажил үйлс бүтээсэн зарим онцлого хүмүүсийн тухай мэдээлэл мөн Ìîíãîë, Îðîñ, Õÿòàäûí áóðèàäûí ò¿¿õèéí òàëààð íîì ñóäàðààñ óíøèæ îëæ àâñàí ìýäëýãèéí õ¿ðýýíä îðóóëàõèéã õè÷ýýñýí áà áóðèàä ø¿ëýã, äóó, ñóðãààëü ¿ãñ, домог çýðãèéã òºãñãºë õýñýãò íü îðóóëñàí áèëýý.

Энэхүү угийн бичигт 100 гаруй ургийн мод орсон бөгөөд 600 орчим хүний нэрс бүхий 12 дахь үедээ үргэлжилж буй 1700 -д оноос одоог хүртлэх ургийн сүлжээг оруулсан томоохон угийн бичиг боллоо.

Íîìûí öàãààí áóÿн  äýëãýðýõ áîëòóãàé!

Хорь буриадын түүх

 Хорь буриадын тухай нэгэн сударт ийнхүү бичсэн байдаг. Хорь буриадууд өөрсдийгөө Хоридай мэргэний үр ач хэмээн домоглон хүүрнэдэг юм. Хоридай мэргэний нэгдүгээр эхнэр Баргужин гоогоос Алан-гоо нэртэй ганц охин төрсөн хэмээн Хорь буриадын түүхэнд бичигдэн үлджээ. Гэтэл “Монголын нууц товчоо”-нд Торголжин баяны хоёр хүү Дува сохор, Добу мэргэн хоёр Бурхан халдун уулан дээрээс Түнхэлэг горхин руу нүүдэллэн ирж яваа хорь түмдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужин гаугаас төрсөн Алангуа нэртэй охиныг гуйж Добу мэргэний эхнэр болгосон, тэр хоёрын дундаас Бүгүнүтэй, Бэлгүнүтэй нэртэй хоёр хүү төрсөн, Добу мэргэний үхсэнээс хойш Алунгуагаас Буха-хатаги, Бухату-салжи, Бодончар мунхаг хэмээх гурван хүү төрсөн, Өлунгуа эх тэднийг цуглуулан хүүхэд борт нэг сум өгч хугалуулаад, багцалсан таван сум өгч хугалж эс чадахад нь –Эе эвээ эс нэгтгэвэл нэг сум мэт, эвтэй найртай нийл явбал багцалсан таван сум мэт байх” сургаал хэлсэн, тэдгээр таван хөвгүүдээс монгол овогтон бий болсон тухай, тухайлбал: Бэлгүнүтэй – бэлгүнүд овогтон Бүгүнүтэй – бүгүнүд овогтон Буха-хатаги – хатагин овогтон Бухату – салжи – салжид овогтон Бодончар – боржигон овогтон тус тус болсон тухай гардаг. Тэхээр буриадын угийн бичигт гардаг Хоридай мэргэн, “Монголын нууц товчоо”-нд гардаг Хорилардай мэргэн хоёр нэг хүн байх үндэстэй юм. Учир нь эхнэр болоод охины нэр нь Баргужин гуа, Алунгуа гэсэн ижил нэртэй байгаа юм. Иймд удмаа хөөвөл буриадууд халх, боржигины нагац нар болж таарч байгаа билээ. 2003 оны 8-р сард Чита мужийн Онон районы “Новая заря” тосгонд хувийн хэргээр явж байхдаа орос хэл дээр бичигдсэн хорь буриадын түүхийг уншсан юм. Энэ түүхэнд ийнхүү өгүүлсэн байна: Барга баатрын гурван хөвгүүний хамгийн бага Хоридай мэргэн бөгөөд эхнэр Баргужингоогоос ганц охин Алунгоо төрсөн. Хоёр дахь эхнэр Шаралдайгаас: ~ Галзууд ~ Хуацай ~ Хүвдүүд ~ Гүшид ~ Шарайд хэмээх таван хүү төрсөн. Гуравдахь эхнэр Нагатайгаас: ~ Харгана ~ Худай ~ Бодонгууд ~ Хальбин ~ Сагаан ~ Батанай хэмээх зургаан хүү төрсөн гэж бичжээ. Үүнээс үзэхэд ч Хоридай мэргэн, Хорилардай мэргэн хоёр нэг хүн байх үндэстэй байна. Мөн тэр номд бичсэнээр 1703 оны 3-р сарын 22-ны мэдээгээр Ага нутагт Харгана, Хуацай, Галзууд, Сагаан, Шарайд, Хүвдүүд, Бодонгууд гэсэн долоон овгийн буриад амьдарч байсан, 1802 оны мэдээгээр Хальбин, худай овгийн буриад нэмэгдэн нийт есөн овгийн буриад суурьшин амьдарч байсан тухай эх сурвалжаас иш татан өгүүлсэн байна. Үүнээс үзэхэд хорийн 11 овгийн буриадаас 9 овгийнхон нь мал аж ахуйд тохиромжтой, зэлүүд тал нутагт нүүдэллэн ирж нутагшсан бололтой. Дээрх түүхээс харахад буриадын Хоридай мэргэний хоёр, гуравдахь эхнэр Шаралдай, Нагатай нараас төрсөн 11 хөвгүүний нэрээр буриадын үндсэн 11 овог нэршсэн түүхтэй юм байна. Өөр нэгэн домогт Хорь түмэд, Хоридай мэргэн хоёр Байгал нуурын эргээр явж байтал есөн хун шувуу зүүн хойд зүгээс нисэн ирж, нуурын эрэгт буугаад хунгийн өд сөдөө тайлж, есөн үзэсгэлэнт хүүхэн болон хувираад нуурын усанд орцгоожээ. Хорь түмэд нэгнийх нь хувцсыг нуугаад эхнэрээ болгон авч үлдээд сайхан амьдарч арван нэгэн хүүтэй болжээ. Нэгэн өдөр эхнэр нь хунгийн хувцсаа нэг өмсөж үзмээр байна гэж гуйхаар нь гарган өгтөл эхнэр нь өмсөж үзэж байснаа хун болон хувирч тооноороо нисэн гарах үед Хорь түмэд хоёр хөлнөөс нь шүүрэн барьж 11 хүүдээ нэр өгөөд яв гэж гуйхад Хөвдүүд, Галзууд, Хуацай, Хальвин, Батнай, Худай, Гушид, Цагаан, Шарайд, Бодонгууд, Харгана гэж нэр өгөөд сайн сайхан, элбэг баян амьдрахын ерөөл тавиад нисээд явчихсан тухай домог бий. Буриадын гарал үүслийн тухай дээрх хоёр хувилбараас харахад эхнийх нь түүхийн эх сурвалжид ойр, хоёрдахь нь домог үлгэр болох нь ойлгомжтой байна. Түүнээс гадна эхнийх нь хувилбар “Монголын нууц товчоо”-нд бичигдсэн үйл явдалтай олон талаар давхацдаг юм. Үүнд: 1. Хоридай, Хорилартай гэдэг хоёр нэр нь хоорондоо маш төстэй бөгөөд дуудлага нь ойрхон, нэг хүний нэр байгаад түүхийн цаг хугацааны явцад дуудлага нь хэл, аялгууны онцлогоос болоод сунжирч өөрчлөгдсөн, эсвэл уйгуржин бичгээс галиглан буулгахад өөрчлөгдсөн байж болох талтай юм. 2. Хоридай, Хорилартай хоёрын нэгдүгээр эхнэр нь адилхан Баргужингоо нэртэй байна. 3. Мөн төрсөн охиных нь нэр адилхан Алунгоо байна. 4. Ан аваа хуваахаас болж маргалдан салж, Хоридай Байгалыг гатлан урагш нүүх болсон тухай буриадын домог, Хорилартай мэргэн Хорилар овогтон болж салаад нүүн ирсэн тухай “Монголын нууц товчоо”-нд дурдсан түүх хоорондоо тун төстэй юм. 5. Хоридай мэргэн Байгалыг гаталж өмнө зүг нүүсэн, Хорилартай мэргэн умар зүгээс ирсэн гэж бичсэнээс үзэхэд нүүдлийн чиглэл таарч байна. 6. Эрдэмтэн мэргэдийн бичсэнээс үзэхэд буриадын гарал үүслийн түүх домогт тэмдэглэгдсэн Баргабаатар нь 10-р зууны үед амьдарч байсан хүн бөгөөд “Монголын нууц товчоо”-нд монголчуудын гарал үүслийн тухай дээрх баримтыг дурдахдаа 8-12 дугаар зууны үеийн түүхийг хамруулан бичсэн нь цаг хугацааны хувьд тун ойролцоо байгаа юм. Буриад овогтны гарал үүслийн талаар ийнхүү бичсэний учир нь хойч үе маань буриад олныхоо гарал үүсэл, зан заншил, түүхийг мэдэж, хэл соёлоо сурч хадгалан үлдээж, үр хойдоо дамжуулж яваасай хэмээснийх билээ. Оршил хэсгийг үүгээр төгсгөж хойч үеийнхнийхээ мэдэхэд зориулж ясан болон цусан төрлөө хэн гэж дууддаг байсан тухай дурдая. Эцгийн талын эр хүнийг – авга, эмэгтэй хүнийг - авгалжин Эхийн талын эр хүнийг - нагац, эм хүнийг - нагац эгч Хүүгийн хүүхэд – ач Охины болон эгч, охин дүүгийн хүүхэд – зээ Ачийн хүүхэд – жич Жичийн хүүхэд – гуч Гучийн хүүхэд – жичинцэр

Эртний буриадын түүх

Хойд монголчууд дундад зууны үед Оросуудад эзлэгдсэн эмгэнэлт явдал юм. Өөр хоорондоо өсөрхөн тэмцэлдсэн тархай бутархай монголчууд Манж Чин улс болоод Оросын эзэнт улсад хуваагдан эзлэгдэж, Монгол нутгийг хуваасан хил хязгаан тогтсоноор буриад, эхирэд, булагад, хори зэрэг аймгууд эх нутагтаа дур зоргоороо урьдын адил нүүдэллэн амьдрах аргагүй болсон. Энэ үеээс хойд монголчууд бусад монголчуудаасаа тусгаарлагдан, Буриад хэмээх нэгэн нэрээр нэршиж эхэлжээ. М.Э. VIII зууны үед Байгал нуураас зүүн тийш Баргажин, Сэлэнгэ, Удэ, Хялга, Ингода, Шилка зэрэг голуудын хөндийг хамарсан өргөн уудам нутгаар Барга аймаг нутаглаж байсан нь Түрэгийн хаант улсын хөшөө болон Тан улсын сурвалж бичгүүдэд тэмдэглэгджээ. Барга аймаг нь түрэг монгол аймгуудын холбоо байсан бололтой. Энэхүү холбооны бүрэлдэхүүнд буриадуудын өвөг болох барга, буриад, хори, түмэд зэрэг олон аймгууд багтаж байсан. Барга аймаг нь тухайн үедээ нилээн хүчирхэгжиж түрэгүүдийг эсрэг тэмцэлдэж байсан хэдий ч 716 онд Туул голын эрэгт Түрэгийн хаан Мочжод ялагдсан байна.Уйгарын хаант улсын үед Барга аймаг нь харьцангуй бие даасан байдалтай байжээ. Уйгар болон Хиргисийн хаант улсууд нуран унах үес Барга аймаг мөн суларч, Хори аймгийн нэр түүхнээ гарч ирсэн. Эртний Монгол аймгийн нэг киданчуудын хамт хоричууд Байгаль нуурын баруун эргээр нутаглаж байсан курыкан нарын ихэнхийг нутгаас нь түрэн гаргаж, үлдсэнийг эрхшээлдээ оруулан уусгасан байна. Курыкан нар нь түрэг аймгуудын холбоо байсан бөгөөд одоогийн якутуудын нэгэн өвөг юм. 13-р зууны үед буриад, барга, хори-түмэд нь ойрадын хамт Байгал нуурын эргэн тойронд нутаглаж байсан. 1368 онд Монголын Юань гүрэн нуран унасны дараагаар барга, буриадууд Дөрвөн ойрадын нэгэн түмнийг бүрэлдүүлж явсан байна. 1437 онд Тогоон тайш Дөрвөн ойрадын холбоог байгуулахад буриадууд баргатай нийлж ойрадын дөрвөн том аймгийн нэгийг бүрдүүлжээ. 1487 онд дахин ойрадын шинэ холбоог байгуулахад буриад, барга нар мөн холбоотноор оролцжээ. Баргууд 16-р зууны эхэн үеээс Ойрадын холбооноос гарч зүүн монголын зүүн түмний урианхай түмний бүрэлдэхүүнд орсон байна. Урианхай түмэн нь Батмөнх даян хааны эсрэг бослого гаргасан тул түмэн байх эрхээ хасуулж бусад түмэнгүүдэд жишин хуваагджээ. Харин хори-түмэд нь Их Монгол улсын бүрэлдэхүүнд орсны дараа бослого гаргасныхаа дараа эх нутгаасаа хөдлөн, олон газраар нүүдэллэсэн бололтой. 16-р зууны үед зүүн Монголын баруун гурван түмний нэгэн түмэн 12 түмэд аймаг нь Алтайн 12 сүвийг хамгаалан суусан гэж БНМАУ-н угсаатны зүйд дурджээ. Батмөнх даян хааны ач хүү Алтан 1543-1593 оны үед ихэд хүчирхэгжиж Мин улсын эсрэг амжилттай тэмцэж байжээ. Түүний гол хүч нь түмэд аймаг байсан тул Түмэдийн Алтан хаан хэмээн алдаршжээ. Одоогийн Өвөр Монголын Хөх хотыг үндэслэж, Далан Харын нурууны орчим нутаглаж байжээ. Энэхүү түмэдүүд нь Борохул ноёны гэр бүлд албат болгон өгч, Далан Хар уулны орчим нүүлгэн авчирсан 100 түмэд өрхийн үр сад хэмээн ӨвөрМонголын эрдэмтэн Сайшаал Чингис хааны Товчоонд өгүүлжээ. 16-р зууны сүүлээр барга, хори нар нь Хянаганы нурууны орчим солонгуудын Бүүвэй бэйлийн харъянд байсан хэмээн домогт өгүүлж байна. 1600 оны орчим хорийн арван нэгэн овог Эргүнэ мөрний орчим нутаглаж байгаад Байгал нуурын зүг их нүүдэл хийсэн байна. Буриадын овог аймгуудын үүсэл гарлыг тайлбарласан нэгэн домгийг толилуулья. Эрт цагт овог аймаг хоорондын их дайн тулааны үеээр Барга баатар Тайсан ноён хааныхаа отгон хүү Бүртэ-Шоныг аван амь гарч Байгал нуурын өмнө этгээдэд ирэн суурьшжээ. Барга баатар Гүрэ-Буриад, Элюүдэр мэргэн, Хоридой мэргэн гэсэн гурван хүүтэй байжээ. Хоридой мэргэний Баргажин гуа гэргийгээс нь Алан-гуа охин, удаахи гэргий Шаралдайгаас Галзууд, Хуасай, Хүбдүүд, Гушад, Шарайд гэсэн таван хүү, гуравдахи гэргий Нагатайгаас Харгана, Бодонгууд, Худай, Батнай, Сагаан, Халбин гэсэн зургаан хүү төржээ. Хоридой мэргэний арван нэгэн хүү нь өсөж үнэржин Хорийн арван нэгэн эцгийн буриад зон болсон түүхтэй. Харин Гүрэ-Буриад нь эхирэд булагадын, Элюүдэр мэргэн нь ойрадын өвөг хэмээжээ. Монголын Нууц Товчоонд Хоридой мэргэн хори түмэдийн газарт булга хэрэм зэрэг ан гөрөөс агнахаа хориглон булаалдаж, харилцан муудалцаад салж, хорилар овогтон болоод Бурхан Халдун уулын зүг ирсэн тухай өгүүлдэг. Энэхүү хорилар хэмээх овгийн нэр яваандаа горлос гэгдсэн бололтой. Горлос нь хожим халхын арын долоон отгын нэг болж, Гэрсэнзийн гутгаар хөвгүүн Онохуйн мэдэлд очсон аж.

Буриад нэрийн тухай

Буриад нэрийн гарал үүслийг тайлбарласан хэдэн таамгийг товч дурдъя. Буриадын эрдэмтэн Базар Барадин буриад гэдэг нэр нь баргут гэдэг эртний үгний хожуу хувилбар мөн гэж бичжээ. Мөн буриадын эрдэмтэн Ц.Б.Цыдендамбаев чоно тотемтэй эртний монгол аймгуудын чинос нэр хожим Түрэгийн ноёрхолд орох үед түрэгээр орчуулагдаж бурет буюу борят (буре – эртний түрэгээр чоно) гэгдэх болсон байна гэж үзжээ.


Түүхч Б.Р.Зориктуев бураад гэдэг үг нь монгол хэлний өтгөн шигүү ой мод гэсэн утгатай бураа гэгч үгнээс үүдэлтэй хэмээжээ.

Харин Ц.Төрбат буриад нэрийг овгийн тотемтой холбон тайлбарласан байна. Эртний монголчуудын дотор модыг шүтэх үзэл түгээмэл байсан бөгөөд үүний дотор бургас мод нэн чухал байр суурь эзэлж байсан нь одоо хадгалагдаж байна. Монголчууд бургас модыг онцгойлон хүндлэн биширч монгол мод хэмээн нэрлэж, аль ч нутагт гол ус даган ургасан цагаан бургасанд гар хүрдэггүй, хэдийгээр хугарч унасан байсан ч төдий л авдаггүй байжээ. Бургасыг уул усанд зориулсан овоонд залам болгон хатгах ёс түгээмэл байв. Залам хийх бургасыг огтолж авдаггүй цуулж авдаг байжээ. Мөн бургасыг нэрлэх уд гэдэг үг нь бөөгийн ёсны удган гэдэг үгтэй язгуур нэг, шүтлэгийн учир холбогдлыг заасан байж магадгүй гэж үзэх судлаачид ч бий.

Эртний Хамаг монголчуудын онгон шүтээний газар болох Бурхан Халдун уулын нэрийг ихэнх судлаачид бурган буюу бургас гэдэг үгтэй холбон тайлбарладаг. Эртний монголчууд өвөг дээдсээ нас нөгчихлөөр ариун дархан бут сөөгтэй газар нутаглуулах буюу нэлээд хожуу үед нутаглуулсан газар нь бургас буюу бураа-г тусгайлан ургуулдаг байжээ. Тэгээд тэр өвөг дээдэс нь бод зам боосон бутны эзэн болох юм уу, тэр бут бургасны эзэн бурха, бурханд хувилна гэж төсөөлдөг. Өнөө хүртэл буриад зоны дунд бурхан гэхийг бурха гэж нэрлэх ба нас нөгчөгсдийг бурхан болсон хэмээдэг. Дашрамд дурдахад бур язгуураас гаралтай олон үг түрэг хэлнүүдэд модны мөчир, холтос, цэцгийн иш зэрэг утгатай байдаг ажээ.

Үүнээс үүдээд бургас модыг тотемчлон үзэж бургасныхан, бургасан овогтой гэсэн утгатай бураад буюу буриад нэр үүссэн байж болох юм

(Нийт: 25)