Улзадамнай

Хавтгай сагаан улзадамнай
Хавартаа намартаа дулаахан
Ханилhан хайртай амрагни
Харахал бүрэдээ дуралмаархан

Үргэн сагаан улзадамнай
Үгөлдөө хавартаа дулаахан
Үелhэн хайртай амрагни
Үзэхэл бүрдээ дуралмаархан

Шэнэхээн буриадын тvvх

1910 онд Намдаг Балданов нарын буриад нар Хөлөнбуйрын баргын мэйрэн зангийн яаманд элч зарж, нүүн очвол яаж угтах талаар туршиж, мөн тэндхийн гүн Цэнд нарын ноёдтой уузан нүүж ирэх тухай дурджээ. Баргын ноёд нүүн ирэхэд нутаг олгон гэсэн тул 1918 оны эхээр Намдаг нарын удирдсан 350 гаруй өрх, 2200 хүн Хөлөнбуйрын шинэ, хуучин барга хошуудын нутагт нүүн иржээ. Нүүн ирэгсэд Гурван гол, Мэргэн гол, Хайлар голын дагуу нутагласан байна. Зарим нь Баргын нутгийг өнгөрч Халх гол хавиар нутаглаж байгаад Монгол улсад дагаар орсон нь одоогийн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын буриад нар юм. 1922 онд 160 гаруй өрх, 700 орчим хүн нүүн иржээ. Ийнхүү нүүн ирсэн буриад нарыг нийлүүлэн дөрвөн сум бүхий нэгэн буриад хошууг өөлд хошууны эзэнгүй нутаг Шинэхээн голын сав дагуу зохион байгуулж Раднаагийн Авид, Жамсрангийн Аюуш нарыг хошуу даргаар томилсон байна. Буриадууд нэмэгдэн ирсээр байсан тул хошууг өөрчлөн өмнө нь энд нутаглаж байсан өөлд нартай нийлүүлж хоёр гарт хувааж, бүгд найман сум болгон зохион байгуулжээ. 1926 онд тус Шинэхээн хошуунд 3000 гаруй хүн ам байжээ. 1929 онд Орос-Хятадын төмөр замын хөдөлгөөний үеэр Шинэхээн буриад хошууны Эрэнцэн тэргүүтэй 100 гаруй өрх айд Өвөр Монголын Шилийн голын чуулганы үзэмчин хошуунд шилжин нүүж очсон. 1947-1948 онуудад дээрх нүүн очсон буриад нарыг буцаан нүүлгэн авчирсан байна.

Ургийн мод тайлан унших заавар

 

 

Угийн бичигт оруулсан ургийн модыг дараах байдлаар тайлан уншина.

Жишээ нь:

  mog

Хүний овог нэр, эхнэрийн нэр болон төрсөн оныг нь ургийн модонд оруулан бичсэн бөгөөд дээрх мэдээлэл дутуу бичигдсэн буюу хоосон байвал уг хүний тухай мэдээлэл дутуу олдсонтой холбоотой юм. Энэхүү угийн бичигт 100 шахам ургийн мод орсон бөгөөд 500 гаруй хүний нэрс бүхий 12 үе дамжсан 1600 д оны сүүл үеэс одоог хүртлэх ургийн сүлжээг оруулсан томоохон угийн бичиг боллоо.

 

Оросын буриадын түүх

Байгал нуурын орчим нутаг нь Төв Азийн түүх соёлын нэгэн чухал хэсэг билээ. Нүүдэлчин ард түмнүүдийн нутаглаж ирсэн энэ газар нь Чингэс хааны үед Монголын эзэнт гүрний нэгэн хэсэг байсан гэдгийг та бид сайн мэдэх билээ. Рашид-ад-Диний тэмдэглэлд Монголын эзэнт гүрний нэг хэсэг болох Байгал нуурын баруун хэсэгт амьдардаг нүүдэлчдийн тухай бичсэн байдаг. XVI зуунаас эхлэн Орос дорно зүгт газар нутгаа тэлэх асуудалд нэлээд анхаарал хандуулсан юм. Үүнтэй уялдан дэлхийн түүхэнд бичигдэн үлдсэн чухал үйл явдлууд буриадуудыг тойрсонгүй. 1666 онд Уда голын эрэгт Оросын козакууд модон хэрэм босгож Сибирийн арилжаа наймааны төв гэгдэх болсон Верхеудинск хотын суурь тавигдсан байна. Хожим нь энэ хотыг Улаан-Үд хэмээн нэрлэж Буриадын нийслэл болгосон түүхтэй юм. Тус хот Орос, Монгол, Хятадыг холбосон цэг дээр газар зүйн хувьд таатай байрлалтай байсан нь хөгжихөд нөлөөлсөн гэдэг. 1600 он гэхэд Байгал нуур орчимд нэг ч орос үндэстэн байгаагүй. Тэр үеийн тархай бутархай монгол аймгууд үе үе Хятад руу довтолж ялагдахаараа умар зүг хаашаа ч үл мэдэх тийш хулжиж оддог байсан нь эдүгээгийн Буриад Сибирийн нутаг байжээ. Энэ байдал 1619 онд Оросын зүүн хязгаараар тэнэж явдаг “козак” цэргүүд Обь мөрөн рүү довтолсноор эцэс болох эхлэл тавигджээ. Тэд ой хөвч бүхий Сибирийг нэвт гаталж Агнуурын тэнгис хүрсэн боловч тухайн үед хүч чадал нь төдийлөн буураагүй өмнө зүг Монгол руу олигтой нэвтэрч чадахгүй байж. Байгал нуурын эргэн тойрон Хори, Түмэд, Баргуд, Тавнан, Булгад, Сонгоол гэх мэт монгол овог аймгууд нутаглаж байсан нь Монголын Засагт хан, Түшээт ханы харьяа ардууд байсан. 1644 онд Курбат Иванов гэгч Братск хотод иржээ. Удалгүй Байгал нуурыг нээснээр Оросын сонирхол эрс нэмэгдэж цэрэгжсэн хот сууринг нуурын эргэн тойрон барьж эхэлсэн нь одоогийн Ангарск, Улаан-Үд зэрэг хотууд юм. Яг буриад гэдэг нэрний хувьд оросуудтай анх танилцсан Буриад гэдэг овгийнхон гэх боловч “брат” буюу ах дүү гэсэн үгээр гол төлөв орчуулагддаг. Түүнээс буриад гэх үндэстэн тусдаа байсангүй. Оросыг дагасан нь брат буюу буриад, дагаагүй нь монгол гэж хэлэгдсээр ирсэн тухай Баабарын номонд тэмдэглэсэн байдаг. 1795 онд энэ нутагт 5.5 мянган орос тариачныг шилжүүлж малын бэлчээрийг шахсан байна. Ердөө 30 жилийн дотор гэхэд 22.5 мянган айл буюу 100 мянган орос иргэд нүүж ирсэн нь тухайн үед асар их тоо юм. Мөн түүхэнд тэмдэглэснээр 1688-1689 онд Түшээт хан Чахундорж нутаг усаа хамгаалж Байгал нуурын орчимд “козак” цэргүүдтэй таван удаа тулалдаж байжээ. 1917 онд Орост болсон хувьсгал Байгал нуурын ойролцоох нутгийг Оросын нэгэн хэсэг болох үйл явцад нэлээд нөлөөлсөн байна. Ингээд 1923 онд Буриад-Монголын Автономит Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах улс гэгдэх болсон хэмээн түүхэн баримт бичигт тэмдэглэжээ. Удалгүй 1936 онд Буриадын Автономт Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах улс болгон өөрчилсон боловч 1937 онд Зөвлөлт засаг захиргаанд өөрчлөлт хийсэн юм. Өнөөдөр дэлхий дээр 520 мянган буриад үндэстэн амьдардаг. Монгол хэлтэн гэгддэг энэ үндэстний дийлэнх нь ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Буриадын Бүгд Найрамдах улсын иргэд юм. Монголд 35 мянга, Хятадад ойролцоогоор 10 мянга, үлдсэн хэсэг нь ОХУ-д амьдардаг билээ. Тиймээс буриадуудын тухай ярихад ОХУ-ын нэг хэсэг гэгдэх Буриадын Бүгд Найрамдах улсын тухай ярих нь зүйтэй болов уу. Зөвлөлт засгийн үед Буриадын Бүгд Найрамдах улсын хөдөө аж ахуйн салбар нь нэлээд хөгжсөн гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Ер бусын их ашигт малтмалтай, үзэсгэлэнтэй байгалиараа дэлхийд гайхагддаг энэ нутагт эрчим хүч, нүүрс олборлолт, мод боловсруулалт зэрэг салбаруудыг түлхүү хөгжүүлж байжээ. Буриадын газар нутагт байгуулсан үйлдвэрүүдийн дийлэнх нь цэрэг, улс орны батлан хамгаалах салбарынх байв. Түүнээс гадна боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбар сайн хөгжсөн. Зөвлөлт орныг хамарсан түүхийн гунигт үйл явдлууд ч буриадуудыг тойрч гараагүй. Сүүлийн үеийн мэдээллээр Буриадын автономит улсыг тарааж, Эрхүүгийн тойрогт нэгтгэх тухай эд яригдаж байгаа билээ. Энэ онд явуулсан санал асуулгаар хүн амын ихэнх нь Оросын гэр бүлд нэгдэхийг дэмжсэн гэсэн судалгаа гарсан гэж байгаа болов ч бас л бага ястныг үгүй болгох их гүрний далд бодлог бизээ.

Агын буриадын түүх

1703 оноос Ага нутагт харгана, хуасай, галзууд, сагаан, шарайд, хүбдүүд, бодонгууд овгууд нутаглаж Агын долоон отог гэж алдаршжээ.
1750 онд Ага нутаг нь ихээхэн алслагдмал байдлыг харгалзан Хорийн тайшийн батламжилсан Агын ахлагч зайсан гэгчийг томилох болжээ.

1796 онд хорийн буриадуудын нутаглаж байсан Нэршүү тойргийн Ингэдэй, Үлэнгэ, Тура голын сав газарт орос тариачдыг суурьшуулж, дээрх нутгаар нутаглаж байсан худай, халбин отгууд Ага, Онон гол уруу нүүн тэнд 1727 оны орчим очсон хори нартай нийлжээ.

1837 оноос эхлэн Агын буриадууд Хорийн талын Думын захиргаанаас гарч Нэршүү тойргийн захиргаан оржээ.

(Нийт: 25)